Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл ээлжит бусаар хуралджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 07 сарын 22

Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит бус хурал өчигдөр /2021.07.21/ болжээ.

Тус хуралд Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн болон бусад албаныхан оролцсон байна.

Энэ удаагийн ээлжит бус хурлаар макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөв, анхаарах асуудлуудын талаар хэлэлцэж, төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах чиглэлээр харилцан мэдээлэл солилцсон аж.

Түүнчлэн, хоёр чиглэлээр ажлын хэсэг байгуулж, хуулийн төсөл боловсруулахаар тогтсон гэж Төв банкнаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top