Зуны 32 дахь Олимпын их наадам эхлэхээс хэдхэн цагийн өмнө Японы Өөрийгөө батлан хамгаалах нисэх хүчний дээд зэрэглэлийн нисгэгчдийн “Blue Impulse” баг Токио хотын шинэ Үндэсний цэнгэлдэх хүрээлэн дээгүүр нисэж, Олимпын бэлэг тэмдэг болох таван цагиргийг хөх, шар, хар, ногоон, улаан өнгийн утаагаар дүрсэллээ.
“Blue Impulse” багийн нислэг орон нутгийн цагаар 12.45 цагт болсон ба олны бөөгнөрөл үүсгэхгүйн үүднээс ба үзүүлбэрийн цагийн хуваарийг сүүлийн мөчид зарласан байна.
Шинжүкү дүүрэгт байрлах шинэ Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр /2021.07.23/ орон нутгийн цагаар 20.00 /УБ цаг: 19.00/ Олимпын нээлтийн ажиллагаа эхлэх юм.
Японы Өөрийгөө батлан хамгаалах нисэх хүчний дээд зэрэглэлийн нисгэгчдийн баг 1964 оны Токиогийн Олимпын их наадмын нээлтийн үеэр мөн Олимпын бэлэг тэмдгийг агаарт дүрсэлж байсан түүхтэй.
“Blue Impulse” баг мөн ижил үзүүлбэрийг наймдугаар сарын 24-.д эхлэх Паралимпын нээлтийн өдөр үзүүлэхээр төлөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )