Токио хотын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр нээгдэх 32 дахь удаагийн зуны Олимпын их наадмын нээлт дээр Японы 126 дахь эзэн хаан Нарухито үг хэлнэ.
Тэрбээр зуны Олимпын их наадмыг албан ёсоор нээснийг мэдэгдэх бөгөөд нээлтийн ажиллагаанд ганцаар оролцох гэнэ.
Эзэн хааны гэр бүлийн гишүүд Олимпыг үзэгчгүй явуулах шийдвэрийг хүндэтгэн, эв санааны нэгдлээ илэрхийлж, тэмцээн уралдаан үзэхгүй гэнэ.
Олимпын их наадмыг нээх нь эзэн хааны гэр бүлийн уламжлал болоод байна. Нарухито эзэн хааны өвөө эзэн хаан Хирохито 1964 оны Токиогийн зуны Олимп, 1972 оны Саппорогийн өвлийн Олимпын нээж байсан бол түүний эцэг эзэн хаан Акихито 1998 оны Наганогийн өвлийн Олимпын их наадмыг нээж байсан түүхтэй.
Сэтгэгдэл ( 0 )