Алжирын жүдоч Фетхи Нурин -73 кг жинд Израилын тамирчинтай таарах өндөр магадлалтай тул олимпын наадамд оролцохоос татгалзлаа.
Фетхи Нурин тэмцээнд есдүгээрт эрэмбэлэгдсэн бөгөөд түүнтэй таарч болзошгүй гэж буй Израилын тамирчин зургаадугаарт эрэмбэлэгдсэн юм. Тэд хоёрдугаар тойрогт учраа таарч болзошгүй байлаа.
Одоогоор Алжирын олимпын шигшээ баг үүнтэй холбогдуулан ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна. Харин Нурины дасгалжуулагч Амар Бен Якифф “Израил Таймс” сонинд өгсөн ярилцлагадаа “Бид маш азгүй сугалаа татлаа. Улс төрийн асуудал үүсгэж байснаас тэмцээнээ дуусгасан нь маш зөв шийдвэр боллоо” гэж ярьсан байна. Одоогоос хоёр жилийн өмнө 2019 оны жүдогийн дэлхийн аваргад мөн тэд учраа таарах магадлалтай байсан тул Фетхи Нурин мөн тэмцээнийг орхиж байсан түүхтэй.
Эх сурвалж: USA Today
Сэтгэгдэл ( 2 )
Hugiin baasnuud ertuntsiin hort havdar bolson LALaruud!
erguu muslimuud