"Токио-2020" олимпын наадмын нээлт үргэлжилж байна.
Олон улсын Олимпын хороо (ОУОХ)-ны ерөнхийлөгч Томас Бах мэндчилгээндээ,
“Өнөөдөр итгэл найдварын мөч тохиож байж. Бид энэ өдрийг арай өөрөөр төсөөлж байсан. Гэхдээ энэ мөчийг таашаан хүлээн авцгаая. Энэ бол хүн төрөлхтнийг нэгтгэх спортын их хүч, энх тайвны тухай тунхаглаж буй илгээлт. Энэ нь бид хамтдаа бүхий л замыг туулна гэсэн найдварыг бидэнд хайрлаж байна.
Бид Японы ард түмэнд хүндэтгэл илэрхийлж байна.
Японы ард түмэнгүй энэ Олимпын их наадмыг зохион байгуулах боломжгүй байсан. Японы эрх баригчид, ард иргэд бүхий л түвшинд асар их ажлыг нугаллаа.
Бид та бүгдээр бахархаж, талархаж байна. Бүхий л бэрхшээлийг үл харгалзан биднийг алгаа дэлгэн, хүлээн авсан мянга мянган сайн дурын ажилтнуудад онцгой талархал илэрхийлье.
Токио дахь Олимпын их наадмыг бодит болгосон бүх хүнд баярлалаа" гэв.
Сэтгэгдэл ( 0 )