"Токио-2020" олимпын царайлаг залуу Артур Мариано

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 24

Олимпын гимнастикийн хөгжөөн дэмжигчид Артур Мариано нэрийг андахгүй мэднэ. Царай зүс, бие бялдрын хөгжлөөр өв тэгш уран сайхны гимнастикийн тамирчин тэрбээр Бразилын шигшээ багийн гишүүн.

Артур Нори нэрээр алдаршсан залуу хоёр дахь эх орондоо олимпын их наадамд өрсөлдөх гэж байна.

“Миний гэр бүлийн нэг хэсэг, миний ээж Японы Окинавагийнх. Миний ээж япон, аав бразил хүн байдаг. Тиймээс хоёр дахь эх орондоо өрсөлдөх болсондоо баяртай байна” гэж Артур Нори хэвлэлд ярьсан байдаг.

Тэрбээр уран гимнастикийн чөлөөт хөдөлгөөний төрөлд "Рио-2016" олимпын хүрэл медаль хүртэж, нутаг нэгт хөгжөөн дэмжигчдээ баярлуулж байв. Харин энэ удаа хоёр дахь эх орондоо Олимпын амжилтаа бататгах зорилго тавиад байна.

Артур Марино 1993 онд Бразилын Кампинаст төржээ. Хүүхэд байхдаа аавынхаа замаар замнан, жүдогоор хичээллэдэг байсан бөгөөд уран сайхны гимнастик үзсэнээс хойш санаагаа өөрчилжээ. Тэрбээр 11 настайдаа уран сайхны гимнастикаар хичээллэж эхэлсэн ба 14 насандаа Бразилын уран сайхны гимнастикийн хүүхдийн аварга шалгаруулах тэмцээнд ялж байв. Артур Мариано Өмнөд Америкийн АШТ-ийн алт, мөнгө, хүрэл, Пан Америкийн АШТ-ний мөнгө, 2019 оны ДАШТ-ний алт, Бразилын 2019 оны Шилдэг тамирчин зэрэг шагналын эзэн.

Спортоос гадна Артур олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн загвар өмсөгч. 2019 оноос тэрбээр олон улсын “BENCH's” брэндийн нүүр царайгаар ажиллаж байна.

Харин Артур Мариано мөн Нисэх хүчинд алба хааж байсныг тэр бүр мэддэггүй.

Тамирчны хувьд тэрбээр хоолны нарийн дэглэм барьдаг бөгөөд өдөрт дөрвөн цагаар хоёр удаа бэлтгэл хийдэг гэнэ.
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(122.201.24.120) 2021 оны 07 сарын 27

Deerh hun tsever brazil hun bish bn geed tenegteed baihiin ugaasa eej ni yapon hun geed bichtsen bgaa bizde

3  |  0
(202.9.46.188) 2021 оны 07 сарын 25

10000wow

0  |  0
Oogii(202.9.46.203) 2021 оны 07 сарын 24

Saixan zaluu bna.xair xvrmel

0  |  0
x(103.229.120.23) 2021 оны 07 сарын 26

ymarch gesen tsever brazil hun bish bna

1  |  2
Top