Нидерландын сэлүүрт завьчин Финн Флорижны тэмцээнд оролцсоныхоо дараа өгсөн коронавирусний шинжилгээ нь эерэг гарчээ. Тэрбээр уралдаанд оролцоод халдвар авсан анхны тамирчин болж байна.
Тэрбээр баасан гарагт эрэгтэйчүүдийн ганцаарчилсан сэлүүрт завины уралдаанд дөрөвт ирсэн бөгөөд өнөөдөр дахин уралдах ёстой байжээ.
Финн Флорижн өдгөө карантинд ороод байгаа бөгөөд Олимпыг өндөрлөхөөс өөр аргагүй болов.
Сэтгэгдэл ( 0 )