Эквадорын дугуйчин Ричард Капараз Токио-2020 олимпын замын дугуйн уралдаанд түрүүлж, алтан медаль хүртлээ.
234 км зайн уралдаан Фүжи Олон улсын уралдааны зам дээр өрнөв. Түүний араас 1.07 минутын зайтай Бельгийн тамирчин Ваут ван Эрт барианд орж, мөнгөн медаль авсан бол Словенийн дугуйчин Тадеж Погакар гуравт орлоо.
Энэ нь Эквадорын хувьд зуны Олимпоос авч буй хоёр дахь алтан медаль юм.
Сэтгэгдэл ( 0 )