АНУ-ын баг Олимпын эхний өдөр анх удаа медальгүй үлдэв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 25

АНУ-ын шигшээ баг 1972 оноос хойш анх удаа зуны Олимпын наадмын анхны өдөр нэг ч медаль хүртээгүй гэж “USA Today” сонин онцолжээ.

Олимпын эхний өдөр буюу бямба гарагт 11 багц медалийн төлөөх тэмцээнүүд болж өндөрлөсөн.  АНУ-ын тамирчид хөнгөн атлетик, дугуй, байт харваа, гар буу, урт буу зэрэг спортын таван төрөлд хүчээ сорьсон ч аль төрөлд медаль хүртэж чадсангүй.

Хамгийн сүүлд 1972 оны Мюнхений Олимпын эхний өдөр АНУ-ын баг ганц медаль авч байгаагүй аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top