Дарья Белодид: Эцсийн мөчид ээжийн хэлсэн үг намайг босгосон

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 25

Токиогийн олимпоос алтан медаль хүртэх жүдоч гэгдэж байсан Дарья Белодидийн барилдаан үзэгчдийн хүлээлтэд хүрээгүй.

Токиогоос алт горилж очсон Дарья хүрэл медаль хүртсэнийхээ дараа Фэйсбүүк хуудсандаа дараах зүйлийг бичжээ.

Жүдоч бүсгүй “Зургаан настай байхад минь бий болсон мөрөөдөл өнгөрсөн бүх цаг хугацаанд толгойд минь байж, хүнд бэрхийг даван туулахад тусалж байсан. Би олимпын алтан медалийг л мөрөөдөж байсан. Би олимпын алтан медалийг л мөрөөдөж байсан. Дасгал сургуулилт их хийж, өлсөж, тэвчиж, маш хэцүү үед олон зүйлээс татгалзаж байсан. Би энэ талаар хэзээ ч хэнд ч ярьдаггүй байсан. Үүнийг миний зам ямар хэцүү байсныг мэдэх хамгийн дотны  хүмүүс минь л мэднэ. Энэ бүгд зөвхөн олимпын алтан медалийн төлөө байсан.

Өнөөдөр би Токиогийн олимпоос хүрэл медаль хүртлээ.

Финалд гарахын өмнөх ялагдлын дараа би сэтгэлээр унасан, шархалсан. Хүрэл медалийн төлөө барилдах сэтгэл огтхон ч байхгүй болсон. Дэвжээнд гарахаас татгалзахыг хүсэж байсан. Яагаад гэвэл миний гол мөрөөдөл биелээгүй. Сэтгэл санаа тэг заасан.

Намайг босгосон ганц зүйл нь татами руу гарахын өмнө ээжийн хэлсэн сүүлчийн үг байсан. “Миний төлөө энэ медалийг аваарай” гэж ээж хэлсэн.

Би түүний төлөө, бас аавынхаа төлөө дэвжээнд гарсан. Тэд энэ медалийг хүртэх ёстой. Би энэ амжилтыг тэдэнд зориулж байна. Та нартаа баярлалаа!

Бууж өгмөөр санагдах үед та хоёр минь үргэлж дэргэд байж, намайг дэмжсэн, намайг урагшлуулах үгийг олж хэлж байсан.

Одоо л би энэ медалийн үнэ цэнийг ойлгож байна. Миний хувьд энэ медаль алтан медаль. Яагаад гэвэл бид маш олон саад бэрхшээлийг туулж байж энд ирсэн. 

Хүсэж байсан шиг биш байсан ч медальтай, амьдралын түүхтэй.

Харин мөрөөдөл минь хэвээрээ, түүнийг би хэнд ч булаалгахгүй!

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.161.5) 2021 оны 07 сарын 25

Huurhun erh ohin uma Gehdee l mundag . Alt oirhon do

1  |  0
Top