Австралийн баг 4х100 м чөлөөт сэлэлтээр дэлхийн дээд амжилт тогтоолоо

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 25

Австралийн усан спортын эмэгтэйчүүдийн баг 4х100 чөлөөт сэлэлтийн буухиа тэмцээнд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, алтан медаль хүртлээ.

Бронте Кэмпбелл, Мег Харрис, Эмма Маккеон болон Кейт Кэмпбелл нар гурван минут 29.69 секундийн амжилт үзүүлэв. Хоёрдугаар байрыг Канадын баг  (3.32,78) эзэлсэн бол хүрэл медалийг америкчууд 3.32,78 секундийн амжилтаар хүртжээ.

Өмнөх дэлхийн дээд амжилтыг мөн л австраличууд 3.30,05 секундээр 2018 онд тогтоож байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top