18 настай Тунисийн тамирчин таамаг эвдэж, ОЛИМПЫН АВАРГА боллоо

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 25

Тунисийн тамирчин Ахмед Хафнауи 400 м чөлөөт сэлэлтийн уралдаанд ялж, алтан медаль хүртлээ.

Таамаг эвдсэн 18 настай Хафнауи 400 метрийн зайг гурван минут 43.36 секундэд туулсан бол хоёрт Австралийн тамирчин Жек Макафлин 0.16 секундээр хоцорч, барианд орсон. Хүрэл медалийг АНУ-ын сэлэгч Киран Смит хүртэв.

Эмэгтэйчүүдийн 400 метрийн холимог төрөлд Японы тамирчин Юи Охаши 4 минут 32.08 секундийн амжилт үзүүлж, алтан медаль хүртсэн бол АНУ-ын Эмма Уэайнт (+0.68 секунд), Хали Фликинжер (+2.82 секунд) мөнгө, хүрэл медалийг тус тус авлаа.
 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top