Японы скейтбордингийн тамирчин Юто Хоримогэ “стрит” төрөлд алтан медаль хүртэж, спортын энэ төрлийн Олимпын анхны аварга болж байна.
22 настай Юто 37.18 оноо авч, ялалт байгуулсан бол мөнгөн медалийг Бразилын тамирчин Келвин Хефлер /36.15/, хүрэл медалийг АНУ-ын тамирчин Жаггер Итон /35.35/ хүртлээ.
Скейтбординг Олимпын хөтөлбөрийн анх орсон шинэ төрөл. Өнөөдөр энэ төрлийн анхны багц медалийн төлөөх өрсөлдөөн болсон юм.
Сэтгэгдэл ( 0 )