Хятадын тамирчид трамплинаас үсрэлтийн төрөлд алтан медаль хүртлээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 25

БНХАУ-ын усан спортын тамирчид Ши Тинмао, Ван Хань нар гурван метрийн өндөр трамплинаас синхрон үсрэлтийн тэмцээнд ялалт байгуулж, алтан медаль хүртлээ.

Цуглуулгадаа дөрвөн алтан медальтай болсон Хятадын шигшээ баг медалийн тоогоор тэргүүлж байна.

Хятадын тамирчид 326.40 оноо авч, аваргалсан бол хоёрдугаар байрт 300.78 оноотой Канадын тамирчин Женнифер Абели, Мелисса Ситрини Болье нар  орлоо. Хүрэл медалийг Германы тамирчин Лена Хентшель, Тина Пунцель /284.97/ хүртэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.9.46.85) 2021 оны 07 сарын 25

Цэвэр биш л байна лобби ялалт байна.хог хятад вирус\n

0  |  0
Top