Токиогийн олимпын жүдогийн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд Казахстан улсын нэрийн өмнөөс барилдсан Г.Отгонцэцэгээс казахстанчууд ялалтыг хүлээж байжээ.
Олимпын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт Г.Отгонцэцэг БНХАУ-ын жүдоч, Азийн хошой аварга Ли Янаньд иппоноор ялагдсан юм.
Казахстанчууд түүний ялагдлыг гэнэтийн зүйл байлаа гэж бичиж байна.
Түүнчлэн Украины жүдоч, Токиогийн олимпоос хүрэл медаль хүртсэн Дарья Белодид “Отгонцэцэг маш хүчтэй өрсөлдөгч. Би түүнд ялагдаж, ялж явсан. Тэр ялагдсан нь миний хувьд гэнэтийн зүйл байлаа. Би түүнтэй таарч магадгүй гэж бодож байсан” гэжээ.
Сэтгэгдэл ( 5 )
Мундаг шүү. Чи нутаг нэгтнийхээ хажууд ёстой үзээгүйг үзэж өөрийгөө соьрж байгаа.
Отгонцэцэгийг харахаар нээх сонин огшоод өрөвдөөд байдаг.Хүний нутагт хэл буруутан улсуудын дунд явааг харахаар сонирхол хүсэл мөрөөдөлдөө тууштай ,үнэнч занг нь бишрэхгүй байхын аргагүй.Ямарч байсан сэтгэлийн хаттай ,тууштай ,хөдөлмөрч чадалтай Монгол охин доо.
Odoo eh orondoo irsen ni deer um bndoo.. aliin bolgon hariin ornii omnoos barildah gesen um...
Хүүхэд гаргаад нялх биетэй мөртлөө Олимпид орлоо гэж тайлбарлагч хэлсэн тэгэхээр аргагүй хөөрхий. Казакстаны нэрийг хангалттай гаргасан мундаг Монгол охин.
eviidee