Буриад бүсгүй Светлана Гомбоева мөнгөн медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 25

Оросын байт харвааны эмэгтэйчүүдийн шигшээ баг Токиогийн олимпоос мөнгөн медаль хүртлээ.

Орос бүсгүйчүүд финалын харваанд БНСУ-ын бүсгүйчүүдэд 6:0-ээр ялагдсан байна.

Оросын байт харвааны багийн Светлана Гомбоева, Елена Осипова, Ксения Перова нар Украиныг 6:2-оор, АНУ-ыг 6:0-ээр, Германыг 5:1-ээр ялсан юм.
 


Олимпын наадмын эхний өдөр хэт халуунаас болж наршиж, ухаан алдаж байсан буриад бүсгүй Светлана Гомбоевагийн хувьд анхны олимпоосоо мөнгөн медаль хүртлээ.

Елена Осиповагийн хувьд Токиогийн олимп мөн анхных бол Ксения Перовагийн хувьд хоёр дахь олимп нь юм.
 

 

Оросын байт харвааны бүсгүйчүүд Риогийн олимпоос мөн мөнгөн медаль хүртсэн билээ.

 

 

ОХУ-ын байт харвааны багийн тамирчин, 23 настай Светлана Гомбоева эхний өдөр наршсанаас болж ухаан алдан унасан ч биеийн байдал нь хэвийн болж, тэмцээнээ үргэлжлүүлсэн юм.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч (202.9.46.85) 2021 оны 07 сарын 25

Амжилт сайн сайхныг хvсье.

0  |  0
Саяханл3 Наадмын кли(211.36.136.39) 2021 оны 07 сарын 27

Саяхан наадмын клипэнд сарлаг унууулж давхиулж интр доош хийгээд! Сэтгэлгээгээ бичсэн буриадуудыг хэлэхгүй үгээр доромжлоод! Угаасаа лалрын буриадууд гээд коментууд яваад бсн. Хэдийдээ ах дүүс болчихвоо! Сонин санагдаж бншүү

1  |  0
Z(202.9.47.20) 2021 оны 07 сарын 26

Гомбын охин мундаг бна. Монгол хуний шийр шуу дээ

3  |  1
Top