Норвеги эрэгтэйчүүд триатлоны төрөлд АЛТАН МЕДАЛЬ хүртлээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 26

Токио-2020 олимпын эрэгтэйчүүдийн триатлоны төрөлд Норвегийн тамирчин Кристиан Блумменфелт 1:45:04 цагийн амжилттай барианд орж ирэн, алтан медаль хүртлээ.

Спортын энэ төрөлд Норвеги улсад алтан медаль авчирч буй анхны тамирчин болох 27 настай Кристиан Рио-2016 олимпод энэ төрөлдөө 13-т орж байжээ.

Олимпод анх удаа оролцож буй Их Британийн тамирчин Алекс Йи мөнгөн медаль, Шинэ Зеландын Хэйден Вильде хүрэл медаль хүртлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top