СКЕЙТБОРД I 13 настай Момижи Нишия АЛТАН МЕДАЛЬ хүртлээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 26


Японы тамирчин 13 настай Момижи Нишия "Токио-2020" олимпын скейтбордийн эмэгтэйчүүдийн “Стрит” төрөлд 15.26 оноо авч, алтан медаль хүртлээ.

Хоёрдугаар байрт Бразилын тамирчин, мөн 13 настай Раисса Леал 14.64 оноотой эзэлсэн бол Японы 16 настай тамирчин Фүна Накаяма 14.49 оноотой хүрэл медаль авлаа.

Момижи Нишия ингэснээр олимпын медаль авсан Японы хамгийн залуу тамирчин болж, түүхэнд бичигдэж байна.

Тэрбээр Киодо агентлагт өгсөн ярилцлагадаа “Би ялна гэж бодож байгаагүй. Гэхдээ миний эргэн тойрны хүмүүс намайг дэмжиж, зоригжуулж байсан” гэж онцолжээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top