Бермудын арлуудын триатлоны тамирчин Флора Даффи эх орондоо анхны Олимпын алтан медалийг авчирлаа.
Усанд сэлэлт /1.5 км/, дугуйн уралдаан /40 км/, гүйлт /10 км/-ээс бүрдсэн триатлон өнөөдөр борооны улмаас товлосон цагаас 15 минут хоцорч эхэлсэн. Флора Даффи нэг цаг 55.36 минутын амжилттай ялсан бол Их Британийн Жоржиа Тейлор Браун /+1.14/ мөнгөн медаль, АНУ-ын тамирчин Кэти Заферес /+1.27/ хүрэл хүртлээ.
33 настай Даффигийн хувьд Токиогийн олимп дөрөв дэх удаагийн олимп. Тэрбээр 2008 онд барианд орж чадаагүй бол, 2012 онд 45-т орж, 2016 онд есдүгээр байранд орж байжээ.
Бермудын арлууд 1936 оноос олимпын их наадамд оролцож байна. Токио-2020 олимпод тус улсыг хоёр тамирчин төлөөлж байна. Тус улсын хүн ам нь 62278.
Сэтгэгдэл ( 0 )