Мароккогийн хүнд жингийн боксчин Юнесс Баалла шөвгийн дөрөвт шалгарах тулаандаа Шинэ Зеландын өрсөлдөгчдөө 0:5 оноогоор ялагдсан. Гэхдээ тэр үзэгчдийн анхаарлыг татаж чаджээ.
Учир нь Баалла гуравдугаар үед ялалт өөд итгэлтэй явж байсан өрсөлдөгчийнхөө чихийг хазсан байна. Аз болоход Шинэ Зеландын тамирчин үүнийг мэдэрч, толгойгоо хүчтэй сэгсэрч, чихтэйгээ үлджээ.
Бокс тайлбарлагчид Бааллагийн энэ үйлдлийг “туйлын ухаангүй явдал” хэмээсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )