“Од” дасгалжуулагчтай Титмус дахин олимпын рекорд тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 28

Австралийн сэлэгч Ариарне Титмус Токио-2020 олимпын 200 м чөлөөт сэлэлтийн уралдаанд алтан медаль хүртэж, дахин аваргаллаа.

Тэрбээр нэг минут 53.50 секундын амжилт үзүүлж, хоёр дахь олимпын рекордыг тогтоов. Мөнгөн медалийг Хонконгийн тамирчин Шивон Бернадетт Хоуи (1.53,92) хүртсэн бол Канадын сэлэгч Пенни Олексяк (1.54,70) гуравт барианд орж ирлээ.

Титмус заалыг орхихдоо багтаа болон сэтгэл хөдлөлөөрөө олон нийтийн сүлжээний од болж, дэлхийд танигдаад буй дасгалжуулагч Дин Боксаллд гараараа даллан, баяраа хуваалцжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top