Хүнд гэмтлийн дараа ОЛИМПЫН АВАРГА болсон гимнастикч олныг бишрүүлэв

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 28

Оросын олимпын хорооны нэрэн дор Токиогийн олимпод оролцож байгаа ОХУ-ын тамирчид олимпын гурав дахь өдөр гурван алтан медалийг эх орондоо авчирлаа.

ОХУ-ын спортын гимнастикийн эмэгтэйчүүдийн шигшээ баг түүхэндээ анх удаагаа алтан медалийн эзэн болсон бол гимнастикийн эрэгтэйчүүдийн шигшээ багийнхан ч мөн алтан медаль хүртсэн.

Оросын тамирчид мөн багийн төрөлд 25 жилийн дараа олимпын алтан медаль хүртэж байна.

Тэгвэл Оросын багийн гимнастикч Артур Далалояны эр зоригийг тамирчид гайхан биширч байгаа аж. Дөрөвдүгээр сард ахиллын шөрмөсөө тасалсан Артур Токиогийн олимпод оролцож, алтан медалийн эзэн болж, тамирчин хүний тэсвэр тэвчээр, эр зоригийг харууллаа.

Артур Далалоян дасгалаа гүйцэтгэж байх үедээ уйлж байжээ.

Хүнд гэмтлийн дараа том амжилт үзүүлсэн Артур “Дотор минь ямар нэгэн зүйл нуран унах шиг болсон. Мэдрэмжээ хянаж чадсангүй. Нэг талаас би баяр хөөр, аз жаргалыг мэдэрсэн. Бүх дасгалаа гүйцэтгэж чадсандаа бахархсан. Нөгөө талаас би бүгдийг нь төгс хийж чадаагүйдээ гутарсан” гэж ярьжээ.

Германы гимнастикч Филипп Хердер өрсөлдөгч багийнхаа Артур Далалояны ялалтыг “Тэр энэ хүнд гэмтлийн дараа олимпод оролцож, алтан медалийн эзэн боллоо. Энэ бол байж боломгүй зүйл” гэж тодорхойлжээ.
 

Артур Далалоян 25 настай.

Денис Аблязин, Давид Белявский, Артур Далалоян, Никита Нагорный нар алтан медалиа гардан авч байгаа нь

Эмэгтэйчүүдийн шигшээ багийн гимнастикч Лилия Ахаимова, Виктория Листунова, Ангелина Мельникова, Владислава Уразова нар алтан медалиа гардан авав
 

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ааааа(202.21.108.13) 2021 оны 07 сарын 31

Орос хүмүүсд ямар нэг ер бусын юм байна.

0  |  0
zochin(98.215.126.149) 2021 оны 07 сарын 30

manai undesnii buhiin guzeetei buhchuud orosuud shig dopingoo boliod hudulmurluj chadval bas avarg a arslan bolj bolno.

1  |  1
Zochin(92.57.233.40) 2021 оны 07 сарын 31

Darax tusam undiideg ard tumen dee

4  |  0
Www333(202.126.89.232) 2021 оны 07 сарын 31

Агуу Орос ард түмнээр бахархаж байна. Олон олон алтан медаль аваарай!

5  |  0
Irgen(72.211.224.134) 2021 оны 07 сарын 31

Ah nar mundag shyydee.amijilt hysye

5  |  0
Top