Фижи улсын регбичид хоёр дахь удаагаа олимпын аварга боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 28

Фижи улсын регбигийн эрэгтэй шигшээ баг Шинэ Зеландыг ялж, регби-7 төрөлд Токиогийн олимпын аварга боллоо.

Фижи улсын баг финалын шатанд Шинэ Зеландыг 27:12-оор хожсон байна.

Фижигийн шигшээ баг ийнхүү хоёр дахь удаагаа дараалан олимпын аварга болж байна.

Регби-7 төрөлд хүрэл медалийг Аргентины шигшээ баг Их Британийг 17:12-оор хожиж авчээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top