Германы жүдоч дасгалжуулагчдаа алгадуулснаа тайлбарлав

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 29


Германы жүдоч Мартина Трайдос олон нийтийн сүлжээнд олны дургүйцлийг төрүүлээд байгаа дүрс бичлэгт тайлбар хийжээ. Дүрс бичлэгт түүний дасгалжуулагч Клаудио Босса татамид гарахаас нь өмнө сэгсэрч, алгадаж байгаа нь харагддаг.

Мягмар гарагт Трайдос дүрс бичлэгийг олон нийтийн сүлжээнд нийтлэхдээ “Хангалттай хүчтэй байсангүй” гэсэн тайлбартай бичсэн байна. Германы жүдоч 63 кг жинд Унгарын тамирчин Софи Озбаштай барилдаж, ялагдсан юм.

Дасгалжуулагчийнхаа энэхүү үйлдлийг тайлбарлахдаа тэрбээр “Залуус аа, санаа бүү зовоорой. Энэ бол тулааны өмнө миний сонгодог зан үйл юм. Намайг халаахын тулд миний дасгалжуулагч хүссэнийг минь хийдэг юм. Тиймээс түүнийг битгий буруутгаарай. Ийм зүйл тулааны өмнө сэргэхэд надад хэрэгтэй байдаг юм” гэж тайлбарлажээ.

Лхагва гарагт энэхүү дүрс бичлэгтэй холбогдуулан Олон улсын жүдо бөхийн холбоо албан ёсны анхааруулга гаргасан байна.

“Жүдо бөх нь сурган хүмүүжүүлэх спорт бөгөөд жүдо бөхийн ёс зүйн дүрэмд харшилсан ийм үйлдлийг үл тэвчинэ” гэж тус холбооны мэдэгдэлд онцолсон байна.
 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сайхан(202.126.89.62) 2021 оны 08 сарын 01

Зүгээр л сэргээсэн юм биш үү

0  |  0
үнэн үг(192.82.69.22) 2021 оны 08 сарын 01

Байх л зүйл шүү дээ. Сэргэлт, цочроо өгч байна. Жудо бөхийн холбоо юун сүртэй юм. Барилдаж байгаад өчүүлэх, боолгоод ухаан алдаж байгааг юу гэж үзэх болж байна.

0  |  0
Виол(98.248.96.101) 2021 оны 08 сарын 01

Такамисакари маягиин

2  |  0
zochin(64.119.29.173) 2021 оны 07 сарын 31

oron dotroo bas algaduulah durtai huuhen baih n

1  |  1
Zochin (73.176.171.37) 2021 оны 08 сарын 01

1 mor usertel ni algadahgui dee.kkkk

2  |  2
Зочин(43.228.130.185) 2021 оны 08 сарын 01

Нэг их сүртэй юм болоогүйл юм байна шүүдээ.

5  |  1
Haha(64.119.20.125) 2021 оны 07 сарын 30

Maniac har al ve haha

1  |  3
Zochin(5.255.146.65) 2021 оны 07 сарын 30

Bdag l zuil bna shde,zochiroo sergee ingej ogch bolno

3  |  1
Gerel(175.223.31.41) 2021 оны 07 сарын 30

Huch zorig ugch bnashde..thgui bol medalgui uldeh gd bhd...kkk

3  |  1
Top