Оросын усанд сэлэгчдэд баавгайн зурагтай хувцас өмсөхийг хоригложээ

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 29

ОХУ-ын тамирчид Токиогийн олимпод Оросын олимпын хорооны нэрэн дор оролцож байгаа билээ.

Сэргээшийн асуудлаас үүдэн хориг тавиулсан Оросын тамирчдад Олон улсын олимпын хороо бас нэгэн хориг тавьжээ.

ОУОХ Оросын усанд сэлэгчдэд Токиогийн олимпын наадамд баавгайн зурагтай усны хувцас өмсөж оролцохыг зөвшөөрөөгүй байна. Энэ нь тамирчдад маш гэнэтийн зүйл болсон ч тэд гомдол гаргах бодолгүй байгаа гэж синхрон сэлэлтийн багийн дасгалжуулагч Татьяна Данченко ярьжээ.

ОУОХ-ны зүгээс энэхүү хоригоо олимпын наадам эхлэхээс гурван долоо хоногийн өмнө тавьсан байна. Токиогийн олимпод өмсөж оролцох усны хувцас нь бэлэн болж байсан бүсгүйчүүд шинэ хувцас захиалах хэрэгтэй болжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.26.193.92) 2021 оны 08 сарын 02

Тэгээд ийм муухай хорхойны зурагтай хувцас өмссөн юм байх даа.харваас жихүүдэс хүрмээр.

1  |  0
х(103.229.122.28) 2021 оны 08 сарын 02

Болж муу лалрын оросуудыг. Бензинээ нэмсэн лалар, манай тамирчинг луйвардсан лалар

1  |  1
Mgl(61.102.147.37) 2021 оны 08 сарын 02

Orosiig yanz bureer havchah umdaa novshnuud

2  |  2
Зочин(66.181.161.78) 2021 оны 08 сарын 02

Тэнэг олон улсын олимпын хороо

3  |  3
Top