ТОКИО 2020: Ирланд анхны алтан медалиа хүртлээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 29


Токиогийн олимпын сэлүүрт завины эрэгтэй хосын төрөлд Ирландын тамирчид Пол О’Донован, Финтэн Маккарти нар хөнгөн жингийн ангилалд алтан медаль хүртлээ. Энэ нь Ирландын олимпын энэ төрөлд авч буй анхны алтан медаль юм.

Энэ төрөлд мөнгөн медалийг Герман, хүрэл медалийг Италийн эрэгтэй хосууд тус тус хүртлээ.

О’Донован нь ах Гаригийн хамтаар Рио-2016 олимпод мөнгөн медаль хүртэж байсан юм. Өдгөө түүний ах Ирландын багийн сэлгээний гишүүн юм.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top