ОХУ-ын таэквондоч Владислав Ларин олимпын аварга болж, медалийн тавцанд зогсохдоо улсынхаа төрийн дууллыг их үгүйлснээ ярьжээ.
Ларин шагнал гардуулах ёслолын үеэр ОХУ-ын төрийн дууллыг сонсохыг маш их хүссэн гэнэ.
Тэрбээр “Улсаараа бахархаж байна. Энэ амжилтад хүрэхийн тулд нөр их хүч, хөдөлмөр гаргасан. Олимпын аварга болсондоо одоо ч итгэж чадахгүй байна. Төрийн дууллаа сонсохыг маш их хүслээ. Тамирчин хүний хувьд төрийн дууллаа сонсох нь хамгийн сайхан мөч байдаг. Чайковскийн хөгжим төрийн дууллыг орлож чадахгүй ч шагнал авах мөчдөө сонсоход сайхан байлаа” гэжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Ah nar mundag
Оросууд ч ер нь их эх оронч хүмүүс шүү
Aguu ekh oronch tamirchin.
БАЯР ХҮРГЭЕ