Австралийн сэлүүрч Жессика Фокс бэлгэвчийн ачаар олимпын каноэ завины ганцаарчилсан уралдаанд түрүүлж, алтан медаль хүртжээ.
Фокс завиныхаа гэмтлийг бэлгэвчийн тусламжтай зассан байна. Каноэ завины хошууг тусгай бэлдмэлээр бүрж, бэлгэвч углан хамгаалжээ.
Тэрбээр 105.04 секундийн амжилт үзүүлсэн бол Их Британийн тамирчин Мэллори Франклин /+3.64/ хоёроор барианд орж, мөнгөн медаль авлаа. Хүрэл медалийн эзнээр Германы сэлүүрч Андреа Херцог /+6.09/ тодорчээ.
Долоон удаагийн дэлхийн аварга Жессика Фокс бэлгэвчийн тусламжтай хэрхэн завиа засаж буй дүрс бичлэгээ “Та нар бэлгэвчийг завь засахад хэрэглэж болохыг хэзээ ч мэддэггүй байсан гэдэгт мөрийцөхөд бэлэн” гэсэн тайлбартай өөрийн инстаграмдаа нийтэлжээ.
Сэтгэгдэл ( 2 )
энэ бэлгэвч гэдэг мөн ч ашиг тустай эд шүү ккк
бас өөр нэг хошуунд мөн ч хэрэгтэйдээ