Олимпын бартаат замын уралдааны аваргууд тодорлоо

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 30


Токио-2020 олимпын наадмын бартаат замын дугуйн уралдааны эмэгтэйчүүдийн BMX төрөлд Их Британийн тамирчин Бетани Шривер алтан медаль авлаа.

Тэрбээр 44.358 секундийн амжилт үзүүлсэн бол Колумбын дугуйчин Мариан Пахон /+0.090/ мөнгөн медаль, Нидерландын Мерел Смюлдерс /+0.363/ хүрэл медаль хүртжээ.

Эрэгтэйчүүдийн BMX төрөлд Нидерландын дугуйчин Ник Кимманн /39.053/ алтан медаль авсан бол хоёрт Их Британийн Кай Уайт /+0.114/, гуравт Колумбын тамирчин Карло Алберто Рамирес Иелес /+1.519/ барианд оржээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top