ОХУ-ын усанд сэлэгч Евгений Рылов 200 метрийн араар даллах сэлэлтэд олимпын рекорд тогтоож, нэгдүгээр байранд орлоо.
Түүний рекорд 1 минут 53.27 секунд байжээ. Рылов өмнө нь 100 метрийн сэлэлтэд мөн түрүүлсэн билээ.
ОХУ-ын тамирчид Токиогийн олимпод ROC буюу Оросын олимпын хорооны тамирчид гэсэн нэртэйгээр оролцож байгаа юм.
Оросын тамирчдыг алтан медалиа авахад ОХУ-ын төрийн дууллын оронд Чайковскийн хөгжим эгшиглэнэ.
Сэтгэгдэл ( 0 )