Нигерийн тамирчин допингоос болж олимпоос хасагдлаа

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 31

Хөнгөн атлетикт сөрөг үзэгдэлтэй тэмцэх хараат бус байгууллага /Athletics Integrity Unit/ Нигерийн хөнгөн атлетикч Блессинг Окагбарег Допингийн эсрэг дүрэм зөрчсөн тул "Токио-2020" олимпоос түр хугацаанд хаслаа.

AIU энэ сарын 19-нд тэмцээний бус үед Окагбарегаас допингийн шинжилгээ авчээ.

Дэлхийн допингийн эсрэг агентлаг /WADA/-ийн итгэмжлэгдсэн лаборатори түүний сорьцоос өсөлтийн даавар илрүүлсэн тухай мэдээлж байна. Тамирчинд энэ талаар дуулгасан байна.

Нигерийн 32 настай тамирчин өнөөдөр 100 м зайн хагас финалд гүйх ёстой байсан юм. 

Окагбаре нь 2008 оны Бээжингийн олимпын уртын харайлтын төрөлд мөнгөн медаль, 2013 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгө /уртын харайлт/, хүрэл /200 м гүйлт/ хүртэж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top