Японы баг алтан медалийн тоогоор улсынхаа рекорд тогтоолоо

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 31

Японы шигшээ баг нэг олимпын наадамд авсан алтан медалийн тоогоор улсынхаа рекорд тогтоожээ.

Токио-2020 олимпын медалийн долоо дахь өдрийн байдлаар Японы шигшээ баг 17 алтан медаль хүртээд байна.

Өмнөх рекорд буюу нийт 16 алтан медалийг 1964 онд мөн л Токио хотод болсон олимпын үеэр тогтоож, 2004 оны Афины олимпод баталж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top