Росгвардын захирал Виктор Золотов Токиогийн олимпоос хийн гар бууны төрөлд хоёр алтан медаль хүртсэн ОХУ-ын тамирчин Виталина Бацарашкинад дэслэгч цол олгожээ.
Бацарашкина хийн гар бууны 25 метрийн болон 10 метрийн зайн буудлагын төрөлд олимпын аварга болсон юм.
Тэрбээр 1992 оноос хойш анх удаагаа олимпын хийн буудлагын хоёр төрөлд аваргалсан тамирчин болжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Бацарашкинад Токиогийн олимпоос хоёр дахь алтан медалиа авсанд баяр хүргэсэн байна.
Эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны төрөлд Виталина Бацарашкина олимпын рекордыг шинэчилсэн юм. 24 настай Виталина Рио-де-Жанейрогийн олимпоос мөнгөн медальтай, 2018 оны дэлхийн аварга.
Виталина бага байхдаа өвөөтэйгөө анд явдаг байсан бөгөөд 10 настайдаа буудаж сурчээ. Гэхдээ тэрбээр буудлагын спортод орохдоо гар бууг сонгосон байна.
Сэтгэгдэл ( 14 )
Сагсны багыг 1 ч хожоогүй бхад схйн тоглосон гээд бгааг юу гэж ойлгох вэ!!!!!
Манайд бол хурандаа цол, хөдөлмөрийн баатар, гавъяат, аягүй бол яамны сайд байхаар хүн бна. Энэ бүсгүйн цэргийн мэргэжлийн олон жилийн хөдөлмөрийг үнэлж, дөнгөж дэслэгч олгожээ, зөв шударга бна. Мэргэжил, спорт хоёрыг ялгах хэрэгтэй.
Оросын тамирчид мундаг байсан энэ охины буудлагаыг харсан үнэхээр сайн байналээ амжилт2
Gundegmaa yasan be..
сэтгэл зүйн бэлтгэл гэдэг энэ
Монголд байсан бол шууд гавьяат,хөдөлмөрийн баатар ,доод тал нь хурандаа болох байв.
Bat sarai gesen ovogtoi yum.\n”Old Sarai”, or ”Sarai Batu”city was established by Mongol ruler Batu Khan in the mid-1240s
Монголын тамирчид залхуу
Бэлтгэл тогтмол хийдэггүй, олимп болохоос ганц хоёр сарын өмнөөс л сэрдэг улс чинь хөдөлмөрийн баатартайгаа 30р байранд орох энүүхэнд ккк
Дайснаа бол нам буудах нөхөр байна л даа
Manai hudulmuriin baatar 30 dugaar bairand hehe.
Манайд бол шууд хурандаа түүнээс дээш\n
Монголд сумогийн аварга эсвэл дэлхийн аварга болоход шууд хөдөлмөрийн баатар насан турш цалин хангмж өгнө
Bayr khurgye! Mongold bol shuud khurandaa ugnu shuu.