Дарвуулт завины RS:X ангиллын уралдааны аваргууд тодорлоо

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 31


Токио-2020 олимпын дарвуулт завины RS:X ангиллын эрэгтэйчүүдийн уралдаанд Нидерландын тамирчин Киран Бадлу ялалт байгууллаа.

12 уралдааны дараах нийлбэр дүнгээр тэргүүлж байсан Бадлу финалд хоёрт барианд орсон ч оноогоор тэргүүлж, алт медаль хүртлээ.

Мөнгөн медаль Францын тамирчин Тома Гояр хүртсэн бол гуравдугаар байрыг Хятадын завьчин Би Кун эзэлжээ.

Мөн төрлийн эмэгтэйчүүдийн тэмцээнд Хятадын тамирчин Лу Юньшю тэргүүн байранд орж, алтан медаль хүртлээ.

Мөнгөн медалийг Францын Шарли Пикон авсан бол хүрэл медалийг  Британийн завьчин Эмма Уилсон хүртжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top