Шүүгчид ихрүүдийг андуурсны улмаас тэмцээнийг түр зогсоожээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 01

Токио-2020 олимпын туялзуур сэлэмний багийн төрөлд шүүгч нар Оросын багийн ихэр хоёр тамирчин Кирилл, Антон Бородачев нарыг хооронд нь андуурсны зэрэгцээ Хонконгийн багийн овог нэгт Чун Ка Лонг, Чун Сиу Лун нарыг мөн андуурсан нь тулааныг түр зогсооход хүргэжээ.

Шөвгийн дөрвийн тэмцээн ням гарагт болсон. Багийн тэмцээнд олимпын туган дор оролцож буй Оросын Кирилл болон Антон Бородачев, Владислав Мыльников нар Хонконгийн багийг 45:39 оноогоор яллаа.

Тав дахь тулаан Кирилл Бородачев, Чун Сиу Лун нарын хооронд болов. Гэвч шүүгчид тамирчдыг андууран, дараагийн тулааныг хийх ёстой байсан Антон Бородачев, Чуэ Ка Лонгийн нэр дээр оноог бичсэнээр багагүй будлиан үүсжээ.

Улмаар тулааныг 15 минут зогсоосон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top