Сүүлийн 24 цагт олимптой холбоотой КОВИД-19 халдварын 18 шинэ тохиолдол батлагдлаа гэж зохион байгуулах хорооноос мэдээлжээ.
Шинэ тохиолдлуудын нэг нь тамирчин. Долоодугаар сарын 1-нээс хойш хугацаанд олимптой холбоотой халдварын тохиолдлын нийт тоо 264-д хүрснээс 156 нь Японы иргэд, 108 нь гаднын иргэд байна.
Токио-2020 зохион байгуулах хорооны гүйцэтгэх захирал Моширо Мүтогийн мэдэгдсэнээр, гэрээт ажилтнуудын дунд халдвар их байгаа нь зохион байгуулагчдын сэтгэлийг түгшээж байна. Гэхдээ эрүүл мэндийн системд очих ачаалал бага байгаа гэнэ. Учир нь олимптой холбоотой халдварын улмаас нэг хүн эмнэлэгт эмчлүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )