Оросын хөнгөн атлетикч бэртэж, тэмцээнийг орхилоо

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 01

Оросын хөнгөн атлетикч Дарья Клишина бэртэж, олимпын цэнгэлдэхээс тэргэнцэр дээр суун гарчээ.

ОХУ-аас уртын харайлтын төрөлд оролцож байгаа цорын ганц эмэгтэй болох Клишина харайлтаа амжилтгүй гүйцэтгэх үедээ гуяа гэмтээж, тэмцээнийг орхиж байна.

Тэрбээр “Одоогоор юу ч ярьж чадахгүй нь. Дараа ярилцлага өгье” хэмээн сэтгүүлчдэд хэлжээ.

30 настай Клишина дэлхийн аваргын мөнгөн медальтай, Европын хоёр удаагийн аварга.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top