Токио-2020 олимпын 100 м гүйлтийн эмэгтэйчүүдийн тэмцээний медалийн тавцанг Ямайкийн бүсгүйчүүд бүрэн эзэгнэлээ.
Алтан медалийг Элайн Томпсон 10.61 секундээр олимпын дээд амжилт тогтоож, хүртсэн бол мөнгө, хүрэл медалийг нутаг нэгт Эелли Энн Фрауйзер Прайс, Герика Жексон нар авлаа.
Элайнаас өмнө 1988 оны Сөүлийн олимпод АНУ-ын гүйгч Флоренс Гриффит Жойнер 10.62 секундийн амжилт гаргаж, олимпын рекордыг эзэмшиж байв.
Ингэснээр Элайн энэ цаг үеийн "Дэлхийн хамгийн хурдан эмэгтэй" гэсэн өргөмжлөлийг хүртэж байна.
Сэтгэгдэл ( 1 )
ямайкийг хэн ч гүйцэхгүй