Олимпын аваргын охин ХОЁР ДАХЬ алтан медалиа авлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 01

ОХУ-ын туялзуур сэлмийн тамирчин, ганцаарчилсан төрөлд Токиогийн олимпын аварга болсон София Позднякова хоёр дахь алтан медалиа авлаа.

София багийн төрөлд алтан медалийн эзэн болж, медалийн тавцанд зогсохыг харсан аав нь “Охин минь гэрлийн хурдаар өсөж том болжээ. Багын хөөрхөн инээдээрээ дэлхий ертөнц рүү инээмсэглэн зогсоо зургийг нь санаж байна. Харин өнөөдөр охин минь медаль зүүж, багийнхан болон дасгалжуулагч нартайгаа зогсож буй агшныг харлаа. Дэлхий ертөнц түүн рүү минь хариу инээмсэглэсэн мэт байлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Софиягийн аав нь ОХУ-ын домогт туялзуур сэлэмчин, олимпын дөрвөн удаагийн аварга, дэлхийн 10 удаагийн аварга, Оросын олимпын хорооны тэргүүн Станислав Поздняков юм.

Станислав Поздняков “Хязгааргүй их баярлаж байна. Охиныхоо өмнөөс түүний багийн Софья Великая, Оля Никитина, Света Шевелева нарт болон дасгалжуулагч нарт баярлалаа. Та наргүйгээр энэ алтан баг бүрдэхгүй байсан” гэжээ.

Тэрбээр мөн “Хүмүүс намайг охинтойгоо нийлээд олимпын зургаан алтан медалийн эзэн боллоо гэж ярьж байна. Гэхдээ үнэн хэрэгтээ бидний харьцаа 4:2 боллоо. Сонягийн амбиц, хүсэл мөрөөдлийг зогсоох аргагүй. Тэр намайг гүйцнэ” гэж хошигножээ.

24 настай Софияг эхний алтан медалиа авахад аав нь “Энэ хүртэл амьдарсандаа маш их бахархаж байна” гэсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.55.188.85) 2021 оны 08 сарын 02

Gaihaltai baharham huchirheg Oros oron ulam huchirhegjih boltugai .bayarlalaa saihan Oros ohin mini

0  |  0
Www333(64.119.25.74) 2021 оны 08 сарын 01

Gaikhamshig

0  |  0
Зочин (192.82.71.26) 2021 оны 08 сарын 01

Гайхамшигтай, бахархам аав ,охин бна даа.

0  |  0
Top