Олимпоос хүчээр буцаагдсан Беларусийн тамирчныг тойрсон дуулиан дэгдэв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 02

Ням гарагт Токио хот халуухан үйл явдлаар дүүрэн байлаа. Боксын шударга бус шүүлтийг тойрсон маргаанаас гадна Беларусийн шигшээ багт мөн ноцтой дуулиан дэгдэв.

Хөнгөн атлетикийн тамирчин Кристина Тимановская түүнийг хүчээр Минкс руу хөөж байгаа талаар мэдээлсэн юм.

Беларусийн Үндэсний олимпын хороо шигшээ багийн хөнгөн атлетикийн дасгалжуулагчид Тимановскаяг сэтгэл санаа, сэтгэл зүйн байдлын улмаас Минск руу буцаах болсон тухай мэдээлэв. Беларусийн сөрөг хүчний спортын эв санааны нэгдлийн сангийн төлөөлөгчид Тимановская дасгалжуулагчдын штаб түүнд хэлэлгүйгээр 4х400 м буухиа тэмцээнд оруулах болсны төлөө штабыг шүүмжилсэн тул түүнийг хүчээр буцааж байна гэж мэдэгдэв. Тамирчин 400 м зайд гүйж байгаагүй бөгөөд даваа гарагт 200 м зайд гүйх ёстой юм. Одоогоор тамирчин энэ уралдаанд оролцох эсэх нь тодорхойгүй байна.

Түүнд онгоцны тасалбар авч, нисэх онгоцны буудал руу явуулсан байна. Онгоцны буудал дээр тэрбээр нийгмийн сүлжээгээр дамжуулан Олон улсын олимпын хороонд хандан тусламж хүссэнээс гадна Токио дахь Герман эсвэл Австрийн ЭСЯ-нд хандан, орогнол хүсэх санаатай буйгаа мэдэгджээ. Тимановскаягийн хэлснээр, түүнд дарамд үзүүлж, хүчээр Японоос буцаахыг оролдож байгаа гэнэ.

Олон улсын олимпын хороо Беларусийн талаас болсон үйл явдлын тал дээр тайлбар хийхийг шаарджээ. Одоогийн байдлаар Тимановскаяг ОУОХ-ны төлөөлөгч дагалдаж, аюулгүй байдлыг нь хангаж байна.

ОУОХ болон Токио-2020 зохион байгуулах хороо Тимановскаятай хэлэлцээгээ үргэлжлүүлж, ойрын өдрүүдэд цаашдын алхмыг тогтоох гэнэ.

Чехийн эрх баригчид Беларусийн тамирчинд орогнол олговол Чехийн олимпын баг түүнийг өөрийн онгоцоор хамт авч явахад бэлэн буйгаа мэдэгджээ. Чехийн спортын үндэсний агентлагийн тэргүүн Филип Нойссер Чехийн Засгийн газарт хандан, түүнд орогнол олгохыг уриалсан захидал илгээсэн байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ах нь бнаа(202.72.242.139) 2021 оны 08 сарын 03

хүүе манай хүрээд ирээ.халуун сэтгэлт монголчууд бид чамайг хүлээн авахад татгалзах зүйлгүй шүү.ок

0  |  0
Зочин (66.181.161.8) 2021 оны 08 сарын 02

Дараагийн олимпод оролцоод медаль авахаар тамирчин бол дагуулаад ирээрэй...ккк

0  |  0
Уншигч(66.181.161.75) 2021 оны 08 сарын 02

Манай иргэн болчих оо

0  |  0
Занга(202.179.26.73) 2021 оны 08 сарын 03

Тимонавская монголын нэрийн өмнөөс гшйхгүй юм байх даа.

2  |  0
Top