Усэйн Болтын халааг Италийн гүйгч авлаа

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 02

Италийн тамирчин Марселл Жейкобс Токио-2020 олимпын 100 метрийн гүйлтийн аварга болжээ.

Олны таамгийг эвдсэн тэрбээр 9.80 секундийн амжилт үзүүлж, улсынхаа рекордыг эвдсэн байна.

Мөнгөн медалийг АНУ-ын тамирчин Фред Керли /9.84/ авсан бол хүрэл медалийг Канадыг Андре де Грассе /9.89/ хүртлээ.

Ямайкийн домогт гүйгч Усэйн Болт зодог тайлснаас хойш ийнхүү олимпын эрэгтэйчүүдийн 100 м зайд шинэ аварга тодорч байна. Алдарт Усэйн Болт 100 м төрлийн алтан медалийн тавцанг 10 гаруй жил эзэгнэж, 2008 оны Бээжин, 2012 Лондон, 2016 оны Риогийн олимпод үнэмлэхүй ялалт байгуулж байсан түүхтэй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top