Юлимар Рохас гурвын харайлтад дэлхийн дээд амжилт тогтоолоо

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 02

Венесуэлийн хөнгөн атлетикийн тамирчин Юлимар Рохас Токио-2020 олимпын эмэгтэйчүүдийн гурвын харайлтын төрөлд 15.67 м дэлхийн дээд амжилт үзүүлж, алтан медаль авлаа.

Энэ төрлийн мөнгөн медалийг Португалийн Патрисиа Мамона /15.01/, хүрэл медалийг Испаны тамирчин Ана Пелетейро /14.87/ нар тус тус хүртлээ.

Эхний харайлтаар тэрбээр олимпын рекордыг эвдсэн тэрбээр Токиогоос анхны алтан медалийг эх орондоо авчирсан анхны эмэгтэй тамирчин боллоо.

Рохас Рио-2016 олимпын энэ төрөлд мөнгөн медаль хүртэж байсан билээ. Дэлхийн өмнөх рекордыг 15.50 м амжилттай Украины тамирчин Инесса Кравец 1995 оноос хойш эзэмшиж байсан юм. Тэрбээр мөн 2008 Бээжингийн олимпод Камеруны Франсуа Мбангогийн тогтоосон 15.39 м олимпын дээд амжилтыг эвдсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
f(202.126.90.159) 2021 оны 08 сарын 02

Uls ni odoo bgaa yumuu

0  |  0
Top