Өндрийн харайлтын төрөл хоёр аваргатай болж, түүх бүтээлээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 02

Токио-2020 олимпын эрэгтэйчүүдийн өндрийн харайлтын тэмцээний алтан медалийг Катарын Мутаз Баршил, Италийн Жианмарко Тамбери нар хүртлээ.

Тэд хоёул 2.37 м өндөрт харайжээ. Тамирчид ижил амжилтыг ижил тооны оролдлогоор үзүүлсэн тул шүүгчид дахин сорилт явуулалгүй, хоёуланд нь алтан медаль хүртээхээр шийдвэрлэсэн байна.

Хүрэл медалийг Беларусийн тамирчин Максим Недосеков хүртжээ. Тэрбээр ижил амжилт үзүүлсэн ч аваргуудаас илүү олон оролдлого хийсэн байна.

Арав гаруй жилийн өмнөөс нөхөрлөж буй Баршим, Тамберли нар нэг төрөлд хоёр алтан медаль авч, 1912 оны түүхийг дахин бүтээлээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top