“Халк” хочит Рэвен Сандерс МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 02

Токиогийн олимпын хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн эмэгтэйчүүдийн төрөлд мөнгөн медаль хүртсэн АНУ-ын тамирчин Рэвен Саундерс олны анхаарлыг татаж байна.

25 настай ижил хүйстэн Рэвен ягаан, ногоон өнгийн үс, Жокерын инээмсэглэлтэй маск зэрэг этгээд зүйлсээрээ дэлхийн өнцөг булан бүрт байгаа сэтгэлзүйн асуудалтай хүмүүст туслах, урам зориг өгөхийг хүссэн аж. 

“Халк” Рэвен Сандерс 2016 онд Риогийн олимпод 21 настайдаа тавдугаар байранд орсноосоо болж багагүй хугацаанд сэтгэл санаагаар унасан гэдэг. 

Тэрбээр 2018 онд амиа хорлохыг хүсэж байсан гэнэ. Гэхдээ Рэвен спортын хүчээр өөрийгөө ялж, сэтгэл гутралтай тэмцэж чаджээ. 
 


Чарлестон хотод төрсөн Рэвен Токиогийн олимпоос мөнгөн медаль авч, индэр дээр зогсохдоо гараа өргөн X хэлбэртэй болгосон байна.

Рэвен энэ үйлдлээ “Дэлхийн өнцөг булан бүрт хэлмэгдсэн, сэтгэл гутралтайгаа тэмцэж буй хүмүүст гэрэл гэгээ өгөх зорилготой” гэж тайлбарлажээ.

Тэрбээр өөрийн шинэ амжилтаар бусдад урам зориг өгнө гэдэгтээ итгэл төгс байгаа аж. 
 



 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top