Олон улсын олимпын хорооны хэвлэлийн албаны дарга Марк Адамс АНУ-ын нисэх хүчин Японы Хирошима хотод цөмийн бөмбөг хаясны ойн өдөр олимпын тэмцээнүүдийн үеэр нэг минут дуугаа хураан, хүндэтгэл үзүүлэхгүй гэж мэдэгдээд, олимпын хаалтын ажиллагааны үеэр энэ сэдэвт тусгайлан анхаарал хандуулах болно хэмээжээ.
"Токио-2020" олимпын хаалтын ёслолын арга хэмжээ энэ сарын 8-нд Токио хотын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд болно.
1945 оны наймдугаар сарын 6-нд Америкийн В-29 бөмбөгдөгч онгоц Хирошима хот дээр цөмийн бөмбөг хаясны улмаас тус 90-166 мянган хүн амиа алджээ.
Олимпын их наадам нь дэлхий дахинд энх тайвныг тогтоох эрмэлзлийн хамгийн тод илэрхийллүүдийн нэг. 205 олимпын хороо, дүрвэгсдийн баг өөр хоорондоо ширүүн өрсөлдсөн нь олимпын тосгоны нэгэн дээвэр дор бүгд багтдаг нь дэлхий ямар байх ёстойг харуулж байна гэж Адамс онцолжээ. Олимпын хөдөлгөөний дэлхийд энх тайвныг хадгалахад оруулж буй хувь нэмэр дутуу үнэлэгдэх ёсгүй. ОУОХ-ны ерөнхийлөгч олимп эхлэхээс өмнө Хирошима хотод айлчилж, хүндэтгэл үзүүлсэн байна.
"Олимпын хаалтын ажиллагааны үеэр амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалыг тусгайлан хүндэтгэнэ. ОУОХ нь энх тайвны төлөө тэмцэж буй спортын байгууллага юм" гэж Адамс онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )