Норвегийн хөнгөн атлетикч Карстен Вархолм Токио-2020 олимпын 400 м саадтай гүйлтийн уралдаанд дэлхийн дээд амжилт тогтоолоо.
Тэрбээр 45.94 секундийн амжилтаар алтан медаль хүртэж, өмнөх 46.70 секундийн дээд амжилтыг эвдсэн байна.
Мөнгөн медалийг АНУ-ын тамирчин Рай Бенжамин (46.17), хүрэл медалийг Бразилын гүйгч Алисон дос Сантос (46.72) тус тус хүртжээ.
Сэтгэгдэл ( 0 )