Оросын боксчин Муслим Гажимагомедов Токиогийн олимпын эрэгтэйчүүдийн боксын -91 кг-ийн жинд финалд шалгарсныхаа дараа боксын шүүгч нарыг шүүмжилжээ.
Тэрбээр “Аргентины шүүгчийн Шинэ Зеландын боксчинд өгсөн оноог ойлгохгүй байна. Тэр утсаараа өөр тулаан үзэж байсан бололтой. Ийм шүүгч нарыг ажлаас нь халж, эрхийг нь хасах ёстой. Тэгж байж л бокс шударга болно” гэсэн байна.
Муслим Гажимагомедов Шинэ Зеландын боксчныг 4:1-ээр ялсан юм.
Сэтгэгдэл ( 0 )