АНУ-ын Олимпын хороо “халк” Сондерсын үйлдлийг үнэлжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 03

АНУ-ын Олимп, Паралимпын хороо “халк” хочтой хөнгөн атлетикч Рэйвэн Сондерсын медалиа гардаж авах үедээ гараа зөрүүлсэн үйлдлийг дэмжжээ.

Тэрбээр Токио-2020 олимпын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн юм. Медалийн тавцан дээр ЛГБТ эрхийг хамгаалагч Сондерс гараа зөрүүлэн, дээш өргөснөө “дарлагдсан хүмүүс”-тэй эв санааны нэгдлийн илэрхийлэл болгон үзүүлсэн гэж өөрөө хэвлэлд ярьжээ.

АНУ-ын Олимпын хороо энэхүү үйлдлийг шалгаж, арьс өнгө, нийгмийн шударга байдлыг дэмжсэн энх тайвны энэ үйлдэл өрсөлдөгчдөө хүндэтгэсэн үйлдэл байсан бөгөөд олимпын дүрмийг зөрчөөгүй гэж үзсэн байна.

Олон улсын олимпын хороо Сондерсын энэ үйлдлийг мөн шалгаж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“уншигч”-д хариулав(203.10.91.77) 2021 оны 08 сарын 06

Эрэгтэй LGBT тамирчид зөндөө байгаа. Тэдний дундаас зөндөө олимпын аварга, медалтнууд гарсан. Жишээ нь Tom Daley, 4 дэх олимпдоо оролцож байгаа, өмнөх олимпуудаасаа 2 медал хүртсэн бол Токиогийн олимпоос алтан медал хүртсэн байгаа. \nЭрэгтэй тамирчидтай өрсөлдөж байгаа LGBT тамирчин байхгүй гэдэг бол худлаа.

3  |  0
Монгол(202.179.26.195) 2021 оны 08 сарын 06

Хятад хүндийн өргөлтийн тамирчид, 3×3 тамирчидыг нь шалгах хэрэгтэй эр хүйстэй тамирчид шиг санагдаад бна.

1  |  2
уншигч(202.126.88.209) 2021 оны 08 сарын 06

Шударга бус байна.Трансжендерүүд эмэгтэй тамирчидтай өрсөлдөж ялж байна.Эрчүүд эмэгтэйчүүдтэй гэсэн үг шүү дээ.Эрэгтэй тамирчидтай өрсөлдөж байгаа ЛГБТ тамирчид байна уу? Хэл дээ та нар...

5  |  0
Top