"Токио-2020" олимпын уртын харайлтын тэмцээнд Германы тамирчин Малайка Михамбо түрүүллээ.
Түүний хамгийн дээд амжилт нь долоон метр байв. Энэ төрлийн мөнгөн медалийг АНУ-ын хөнгөн атлетикч Бриттни Риз /6.97/, хүрэл медалийг Нигерийн тамирчин Эсе Бруме /6.97/ тус тус хүртжээ.
Нигерийн тамирчин илүү олон тооны оролдлого хийсэн тул хүрэл медаль авсан байна.
27 настай Михамбо нь 2019 оны дэлхийн, 2018 оны Европын аварга юм.
Сэтгэгдэл ( 1 )
NIGER