Японы боксчин Сэна Ири Токиогийн олимпын боксын эмэгтэйчүүдийн -57 кг-ийн жинд аварга боллоо.
20 настай Ири Филиппиний боксчин Нести Петесиог шүүгчдийн санал нэгтэйгээр ялалт байгуулж, Японы эмэгтэйчүүдийн боксын түүхэн дэх анхны олимпын аварга боллоо.
Тэдний араас Италийн боксчин Ирма Теста, Их Британийн боксчин Кэррисс Артингстолл нар жагсжээ.
Японы анхны олимпын аварга эмэгтэй боксчин Сэна Ири 2008 оноос боксоор хичээллэж эхэлсэн байна.
Түүний дасгалжуулагч нарын нэг нь Узбекистаны алдарт боксчин, дасгалжуулагч Владимир Шин аж.
Сэтгэгдэл ( 0 )